story-image

Гал тогооны өрөөг тохижуулах зөвлөгөө

Гал тогооны өрөөг тохижуулах зөвлөгөө
Гал тогооны өрөө гэдэг бол таныг шийдэмгий байлгах, олон зохистой хийц загварын төлөөхгэрийн гол төв нь юм. Гал тогооны өрөөгөө шинэчлэн засна гэдэг нь сонирхолтой төлөвлөгөө бөгөөд ихэвчлэн маш өндөр өртөгтэй болдог. Гэвч хэрэв зөв зохистой хийж чадвал энэ нь таны гэрт үнэ цэнийг авчирч, хөрөнгө оруулалт хийсэн хамгийн гайхалтай өрөө тань байх болно.

 

Юун түрүүнд та гал тогоондоо хийх зүйл, тэнд юу хадгалах ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуул.

Юуг нуун далдлахыг хүсч байна вэ? Мөн юуг ил гарган үзүүлмээр байна? Тухайн байшиндаа хэр удаан амьдрах вэ?

Хэрэв энэ нь таны мөрөөдлийн байшин доторх мөрөөдлийн гал тогооны өрөө бол, та бүгдийг нь гаргаж орхи. Харин хэрэв энэ таны худалдах гэж байгаа болон нэг, хоёр жилээр түрээслэх гэж буй сууц бол та хэн нэгэнд ашиглуулахыг хүсээгүй зүйлээ урьдчилан тохиролцож, ярилцсан нь дээр болов уу.
Гэвч хаанаас нь эхлэх хэрэгтэй вэ?

Төлөвлөх

Гал тогооны өрөөндөө зориулан төлөвлөгөө гарга.
Орон зайг хэрхэн томсгохоо мэддэг төдийгүй таны амьдралын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж чадах мэргэжлийн зохион бүтээгч хүнтэй уулз. Хэрэв та тавилгын болон орон зай ашиглалтын талаар ойлголттой бол, өөртөө үйлчлэх маш олон дэлгүүр, худалдааны төв (DIY) танд дэвсгэр зураг санал болгож, төслийн үе шатанд мөнгөө хэмнэж болох үнэгүй зөвлөгөөнүүдийг өгөх болно.

Гал тогооны тавилгын маш олон үйлдвэрлэгчдийн мэдэж байдаг үнэгүй зөвлөгөө, мөн мэргэжлийн төлөвлөгөө нь таны шинэчлэн засч буй төсөв, угсралтын явцад таныг ойр байж, өндөр өртөгтэй зардал гаргуулахгүй байхад тань тус болохуйц, яг тохирсон үнийг батлан гаргаж өгөх болно.

Төсөв
Хийн, эсвэл цахилгаан байгуулалт
Сантехникийн ажил
Урт ширээний өндөр (стандарт 900 мм)
Баруун, эсвэл солгой гартай хүнд зориулагдах эсэх
Гал тогооны өрөөг хэр олон хүн ашиглах
Дизайн болон өнгө
Тогоо болон хайруулын тавгийг аюулгүй байрлуулах зуухны дээд халаагуурын дэргэд 300 мм зай гаргах

Гал тогооны ханын шүүгээ

Гал тогооны тавилгууд нь өнөө үед тоо томшгүй олон янзын загвар, хийцтэй болж ирсэн ч, салангид зохион бүтээгдсэн иж бүрдэл, аль эсвэл тусгай захиалгаар хийгдсэн тавилгууд юун түрүүнд борлогддог. Гал тогооны тавилга үйлдвэрлэгч маш олон компани уян хатан болж, энэ нь завсрын, дундаж байх боломжтой юм.

Хавтгай зохион байгуулалттай өөрөө угсрах, эсвэл танд зориулагдсан тавилга (DIY or DFY)

Хавтгай зохион байгуулалттай гал тогооны тавилгын иж бүрдэл нь тодорхой хэмжээтэй байх бөгөөд ийм төрлийн тавилгыг та өөрийн амьдарч буй газрын тоног төхөөрөмжийн төв болон эсвэл гал тогооны тавилгын тусгай дэлгүүр зэргээс худалдан авах боломжтой. Зохион байгуулалтын иж бүрдэл нь та өөрөө, эсвэл борлуулагч угсрахад зориулан бэлэн болгон хэсэглэсэн болондэлгэгддэг байна гэсэн үг. Хэрэв та өөрөө угсрах боломжгүй бол борлуулагч нь тавилгыг угсарч үйлчилнэ. Таны гал тогооны тавилга хэрэгсэл нь яг л таны ажлын тавиур ширээ шиг ихээхэн жин татна гэдгийг санаарай.

Түүнчлэн гал тогооны тань тавилга өдөр тутам хэрэглэгддэг эд зүйл гэдгийг сана, тиймээс энэ нь аль болох бат бөх, чанартай байх хэрэгтэй. Хавтгай зохион байгуулалт бүхий тавилгыг богино хугацаанд, маш хурдан угсрах боломжтой, тиймээс энэ хооронд та өөрөө угсрах чадвараа дээшлүүлэн, баталгаажуулаад аваарай.

Таарамж

Төсвийн ухаалаг зарцуулалт
Энгийн, нийцтэй гал тогооны тавилгын загвар хийц
Өөрөө угсрах дадлага туршлагатай байх, эсвэл харж суралцах

Хэрэглэгдэх эд зүйлс

Хавтгай зохион байгуулалт бүхий гал тогооны тавилгыгихэвчлэн чийглэг, бат бөх гуалингийн зүсмэл хавтан ашиглан хийдэг; хаалгыг ихэвчлэн дундаж нягтаршилтай ширхэгтэй хавтан(MDF), эсвэл поливинилхлорид ирмэгтэй меланин ашиглах; Урт ширээний дээд хэсгийг чийглэг, бат бөх гуалингийн зүсмэл хавтангаар хийж, төгсгөлийн хэсгээр бүрэх боломжтой. Хавтгай зохион байгуулалтыгтанд тус болохуйц иж бүрэн угсралтын гарын авлагаболон зарим нэг DVD зэргийг ашиглан угсарч ч болох юм.

Хэрэв салдаг хийц бүхий гал тогооны тавилгатай болохоор шийдвэл та чанартай тавилга хэрэгсэл суурилуулснаар илүү тансаг мэдрэмжийг мэдрэх бөгөөд аль эсвэл шинэ гал тогооны өрөөнийтань харагдах байдлыг сайжруулах аяганы шүүгээ, эсвэл крантандаа илүү мөнгө төлөөрэй.

Тусгайлан танд зориулагдсан тавилга

Хэрэв төсөв тань таны хүссэнээр болохгүй бол, гал тогооны тавилгыг захиалгаар хийлгэх боломж бас бий.
Тавилгыг захиалгаар хийлгэх нь жаахан үнэтэй тусдаг ч, зай талбайн нэг инч бүрийг ч орхилгүй ашиглаж чаддагаараа илүү уян хатан байдаг. Мөн дээр нь та Францын хөдөө нутгаас уламжлалт гуалин мод хүртэл өөрийн хүссэн хэв загварыг хүссэн материалаараа хийлгэх боломжтой юм. Модон хавтан, полюритан(polyurethane), хатуу банз, металлаг полюритан, давхар өнгөлгөө, зэвэрдэггүй ган, эсвэл чулуу зэргийг ашигласан энгийн материалууд.
Гэвч хэрэв та хурдавчлахыг хүсч байгаа бол захиалгаар хийх гал тогооны тавилга нь таны хувьд зөв сонголт биш ч байж болох юм. Учир нь тавилгыг хийх ажил захиалга өгснөөс хойш эхэлнэ шүү дээ.

Тохиромжтой нөхцөл:

Уян хатан төсөв
Тохь тухгүй/ тохиромжгүй зай талбай
Яаравчлаагүй хүнд тохиромжтой
Материалын хязгаарлагдмал байдал

Гэр ахуйн хэрэгсэл

Та гал тогооны тавилгыг тань байрлуулж, бүрэн дуусгавар болгохоос өмнө гэр ахуйн хэрэгслээ сонгох нь чухал бөгөөд Австрали стандартад нийцүүлэн ойр орчмыг нь цэвэрхэн, чөлөөтэй байлгаарай.Мөн хананд суурилуулдаг зуух, хөргөгч зэрэг овор хэмжээ ихтэй ахуйн хэрэгслийг багтаах зай талбайг хангалттай байлгах нь зүйтэй бөгөөд зохион байгуулалтын хувьд таны сонгосноос ялимгүй өөр байгаа тохиолдолд үйлдвэрлэгчийн угсралтын тайлбарыг шалгаад үзээрэй. Ихэнх тохиолдолд кабель, залгуур, хоолой зэргийг ард хэсэгт нь байрлуулж болохуйц нэг юм уу, эсвэл хоёр аяганы шүүгээг байрлуулснаар бага зэргийн өөрчлөлт хийж болно шүү дээ.

Зуухны дээд хэсэгт хоолны сав, хайруулын таваг зэргийг аюулгүй байрлуулж болохуйц 300 мм зай гарга
Зуухыг хөргөгчний дэргэд байрлуулахаас зайлсхий. Өөрөөр хэлбэл, үүнийг өдөрт дор хаяж хоёр удаа ажиллуулдаг учраас хөргөх нь хүндрэлтэй байдаг.

Байгалийн цэвэр эдлэлийг төсөөлөн бод

Шинэхэн гал тогооны тавилгын тухайд маш олон сонголт бий, шинэчлэлт нь бага зэрэг байгалийн цэвэр байж болох учир та гал тогооны өрөөгөө эко эдлэлээр өөрчлөөд үзээрэй. Та үндэсний шинэ Усны Үр өгөөжийн шошгот хөтөлбөрөөр (WELS) тодорхойлогдсон усны үр нөлөөний тоног төхөөрөмж болон тохируулга зэргийг суурилуулж эхлэх боломжтой. WELS шошго нь нэгээс зургаа буюу түүнээс олон одоор дүгнэсэнүнэлгээг ашигладаг, усны үр өгөөжийг илүү их тодорхойлж өгдөг бүтээгдэхүүн юм. Түүнчлэн байгальд хамаарах маш олон хариуцлагатай байдлыг дурдаж, санал болгосон байдаг.

 

Бат бөх, цэвэрлэхэд хялбар, хийн агааржуулах хэрэгсэл
Даац сайтай дүнзэн мод, хулс, үйс, вааран хавтан, бетон, чулуу эсвэл нойл болон бага дэгдэлт бүхийорганик нэгдэл бүхий наамал банз (VOC)
Дулааны хуванцар давирхайгүй эмжээр тууз
Байгальд ээлтэй, чанартай үелсэн мод, эсвэл зүсмэл хавтан
Шил болон нойл, эсвэл маш бага дэгдэлттэй(VOC)наалдамхай вааран хавтан
Зэвэрдэггүй ган
Бага дэгдэлттэй ургамал ба усан найрлагатай будаг
Хортон шавьжийг хязгаарлах нягт хийцтэй чанартай модон эдлэл

Хэрэв та “цэвэр эко” зохион байгуулалт бүхий гал тогооны тавилга сонгохоор шийдсэн бол ахуйн хэрэгсэл гэх мэт зүйлсийг ч мартаж болохгүй. Тиймээс та өөрийн өөрчлөхийг хүссэн бүрдүүлэгч хэсгүүдийг тайлбарлан, тохиролцох хэрэгтэй.

Шал

Хэрэв та нэгэнт шинэ гал тогооны тавилга угсрахаар шийдсэн бол, магадгүй шинэ шал хүртэл тавьж болох талтай. Шалны хувьд маш өргөн сонголт бий, харин төсөв болон хувийн хэв маяг тань тохиромжтой шал сонгох гол хүчин зүйл болно. Ялангуяа хэрэв та хүүхэдтэй бол шал тань хатуу, бат бөх чанартай байх ёстойг санаарай. Гал тогооны тавилгаа угсарсны дараа виниль шал тавих, мөн эсвэл суурилуулахаас өмнө шалыг дэвсэж ч болно.

"POLARIS APARTMENT" ХОТХОН

Борлуулалтын албаны утас: 99664166, 94616067, 94117905, 88061035, 94110752, 94110762, 99310790, 94117836