Мэндчилгээ

“Марч констракшн” ХХК-ний бүтээлч хамт олны нэрийн өмнөөс эрхэм таны амрыг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсэн мэндчилье. "Марч констракшн" ХХК-ний хамт олон барилга бүтээн байгуулалтын чиглэлээр 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна.

Манай компанийн эрхэм зорилго нь мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлж, дэхийн стандартад нийцсэн дэвшилтэт техник технологийг ашиглан Монгол өрх бүрийг орон сууцжуулах, Монгол орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, барилгын салбартаа тэргүүлэх,  Монголдоо төдийгүй дэлхийд нэртэй компани болох юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн төлөө бид өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглан ажиллаж байна.

Бидний гаргасан ололт, амжилт бүхэн эрч хүч, авьяас чадвартай хөдөлмөрч ажилтан, ажилчдын маань сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна. Харилцагч хэрэглэгч, үйлчлүүлэгчтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийн үр шимээр компани маань улам бүр хөгжин цэцэглэж Монгол улсынхаа хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү хугацаанд биднийг дэмжиж хамтран ажилласан хувь хүмүүс,  албан хаагчид, байгууллага, хамт олон, бизнесийн түншүүддээ талархал илэрхийлье.

Хүндэтгэсэн “МАРЧ КОНСТРАКШН” ХХК

Ерөнхий захирал Э.Алтаншагай