Өрөөг том цэлгэр харагдуулахад юуг анхаарах вэ?  

Өрөө тасалгаа цэлгэр саруулхан байхад хүний сэтгэл санааг тайван болгож амарч тухлах таатай мэдрэмж төрүүлнэ. Бага м2 тай өрөө тасалгааг ч том цэлгэр харагдуулах олон аргууд байдаг. Үүнд интерьерийн шийдэл, засал чимэглэл, хэв маягыг тодорхойлоход хангалттай.

 Цагаан буюу гэгээлэг хана

 

 Хана тааз гэгээлэг байх тусмаа өрөө цэлгэр харагдана. Бараан өнгө нь орчныг давчуу харагдуулж өрөөг бүүдгэр харагдуулдаг

Өрөөг жижиг зүйлсээр өнгө үзэмжтэй болгох

Өрөөнд хэт их зүйл ил байлгаж  хөглөрүүлэхээс зайлсхий. Үүний оронд  цэцэг, жаазтай зураг, гэрэл гэрэлтүүлэг, обжур зэргээр өрөөг чимэглэж хэв маяг үүсгэж болох юм

Эвхэгддэг эд хогшил

 

Өдрийн туршид унтахгүй ор, цайлаад болно.дууссан ширээ зэргийг эвхэгддэгээр шийдвэл илүү том зай гаргаж жижиг өрөөг саруулхан болгох зөв шийдэл

 

Зай талбайг ашигла

Эд хогшил ихтэй айлууд гэрээ овжин аргаар дизайнтай харагдуулж болох санаанууд

Тэгэхээр бага м2тай байртай бол үүнийг туршаад үзэхийг зөвлөе.

 

Бүх тавилга нэг өнгөтэй байхаас зайлсхий

Бүх тавилга нэг өнгөтэй байх нь их  дүнсгэр бөгөөд уйтгартай харагддаг. Тиймээс буйдан, сандал, гэрэлтүүлэгүүд хурц тод өнгөтэй тэдгээрийн хоорондын дизайн, өнгөний уусалт зэргийг зохицуулах хэрэгтэй.

Бага том м2 хэмжээнээс илүү дизайн өнгө зохицол, эмх цэгц нь гэрийн ая тух, тайван байдал, сэтгэл ханамжийг өгдөг тул энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

 

"POLARIS APARTMENT" ХОТХОН

Борлуулалтын албаны утас: 99664166, 94616067, 94117905, 88061035, 94110752, 94110762, 99310790, 94117836