Хөгжилд хөтлөх Шинэ дэд бүтэц

Хөгжилд хөтлөх шинэ дэд бүтэц

Тун удахгүй ашиглалтад орох Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны шинэ буудал Улаанбаатар хотын хөгжил тэлэлтийн нэгэн чиг хандлага болж байна. Шинэ нисэхийн бүтээн байгуулалтыг даган нисэх буудлын хотхон нийслэлийн дагуул хот болон хөгжих юм. .

Шинээр сүндэрлэж буй бүтээн байгуулалтууд уг бүсийн хөгжлийн чиг хандлагыг илтгэж буй. Шинэ нисэх онгоцны буудал ,Буянт-Ухаа спорт цогцолбор,Encanto sport complex  Hunnu Mall,Яармагийн шинэ гүүр ,The British School of Ulaanbaatar зэрэг худалдаа үйлчилгээний төвүүд, орон сууцны хотхон, боловсролын байгууллагууд нь энэ хөгжлийн эхлэл нь гэхэд буруудахгүй.

Уг бүсийн нэгэн давуу тал нь сүүлийн жилүүдэд эрс сайжирсан авто замын дэд бүтэц юм. Өнөөдөр хотын аль ч цэгээс Яармагийн, Нарны, Энхтайваны, Сонсголонгийн, Гурвалжингийн гүүрнээс гадна хөдөлгөөний өндөр ачааллаас ангид Маршалын гүүр, Зайсангийн гүүр, Богд-Хан уулын замаар дамжин хүрэх ч боломжтой болсон.

Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээг нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлж байна.

 

ХУД,10-р хороонд байрлаж буй "Поларис Апартмент 2" хотхоны захилага авч байна.

Маркетинг Борлуулалтын Албаны утас: 
9966-4166, 8806-1035, 9931-0790, 9411-7836,

9411-7905, 9411-0752,  9411-0762 ,9461-6067,