Жижигхэн өрөөг том мэт болгох 20 энгийн арга

Жижиг гал тогоо, намхан тааз, давчуу өрөөнд байх хэцүү байдаг уу? Энэ асуудлыг шийдвэрлэх арга бий.


Арга 1: Хөшгөө зөв сонго Хөшигний өнгийг хананыхаа өнгөтэй ижил өнгөөр сонговол зүйтэй. Ийм өнгөний сонголт нь өрөөг илүү том харагдуулах болно. Үүнээс гадна хөшиг хэтэрхий зузаан, хүнд байх шаардлагагүй. Хуйлдаг хөшиг эсвэл хөнгөн тюль сонгох нь хамгийн сайн арга байх болно.’

Арга 2: Байгалийн гэрэл илүү ихээр ашигла Цонхны тавцангаа номны тавиур болгон бүү ашиглаарай мөн цэцэг тавиад хэрэггүй шүү. Хамгийн жижигхэн өрөө гэрэл сайтай л бол цэлгэр саруулхан харагдах болно.

Арга 3: Хөлтэй тавилга Буйдан эсвэл ор, сэтгүүлийн ширээ, шүүгээ зэрэг тавилгууд агаар дээр тогтох мэт харагдах хэрэгтэй.

 Арга 4: Гэрээ цэвэрхэн байлга Илүү дутуу чимэглэл нь гэрийг замбараагүй харагдуулдаг. Та өөрийн гутал, хувцас зэрэг эд зүйлсээ тодорхой хэсэгт тавьж эмх цэгцтэй байлгаж хэвшээрэй.

 Арга 5: Завсрын өнгө Хана, тааз, шал, нийт тавилганд дулаан, тод өнгө сонгоорой.

Арга 6: Өөрөө оё Захиалгаар юм оёулахын оронд дэрний уут, хөшиг, бүтээлгээ өөрөө оёж байгаарай. Нэгдмэл өнгө, хэв маяг нь орчны зайг илүү өргөсгөх болно. 

 Арга 7: Олон үйлдэлт тавилга Олон үйлдэлт тавилгыг илүүд үзээрэй: буйдантай-ор, эвхэгддэг гал тогооны ширээ, ор болдог шүүгээ, дугуйтай сандал. Арга

 Арга 8: Толь ашигла Толийг цонхны урдаас харуулан тавьбал өрөөг цэлгэр болгож харагдуулах болно. Хаалга эсвэл хувцасны шүүгээний хаалганд толь өлгөөрэй.

 Арга 9: Тавилга сонголт Тавилга тодорхой хэмжээгээр өрөөний зайг өөрчилж харагдуулдаг. Жишээ нь, өргөн булангийн буйдан өрөөг тэр чигт нь эзэлдэг ч бусад тавилга нь зай бага эзэлдэг бол өрөө цэлгэр, саруулхан харагдах болно.

 Арга 10: Таазныхаа өндрийг ашигла Шалнаас тааз хүртэл өндөр тавиур, шүүгээг сонгоорой. Тэд том харагдах учир үүнтэй уялдаад өрөө том болсон мэт мэдрэмж төрүүлэх болно.

Арга 11: Хөшиг ашиглан цонхоо томосго Таазтай ойр өргөн карниз өлгөөрэй: давхар хөшиг гоёмсог харагдахаас гадна цонхыг илүү өндөр, өргөн харагдуулах болно. 

Арга 12: Цэгцтэй шүүгээ Шүүгээнийхээ доод хэсгээр хүнд номнуудаа тавьж харин нүдний түвшинд зураг, лаа, дурсгалт зүйлсээ байрлуулаарай.

 Арга 13: Тавилгаа хана дагуу байрлуулах хэрэггүй Өрөөнийхөө голд ширээ эсвэл буйдангаа байрлуулахаас бүү айгаарай. Бүжгийн талбай бий болгох бус саруулхан өрөө бий болгохдоо гол нь юм шүү.

Арга 14: Анхаарлыг хананд тат Ханыг гүн өнгөөр будвал жижиг өрөөнд дутагдаж байгаа орон зайг бий болгох боломжтой. Мөн гоёл чимэглэлийн гипс болон өнгөт хэвлэлийн обойг ашиглаж болно шүү.

 Арга 15: Тод тааз Таазаа бараан эсвэл тод өнгөөр будвал өрөө илүү цэлгэр болсныг та анзаарах болно. Арга 16: Судалтай шал Энэ нь зоримог бөгөөд маш үр дүнтэй шийдэл юм. Судалтай шал өрөөг урт эсвэл эсрэгээрээ өргөн харагдуулах болно.

Арга 17: Тунгалаг тавилга тавих Сайн чанарын тунгалаг өнгөтэй полимерэн ширээ сандал нь жижигхэн өрөөнд хамгийн тохиромжтой.

Арга 18: Илүү их гэрэл Олон төрлийн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Ширээний гэрэл, хананы гэрэл зэрэг нь жижиг өрөөнд хамгийн тохиромжтой. Гэрэл дээш харсан бол таазыг өндөр харагдуулах давуу талтай шүү.

Арга 19: Шилдэг чимэглэл – урлагийн бүтээл Өрөө жижиг байлаа гээд урлагийн эд зүйлс тохирохгүй гэсэн үг биш. Эсрэгээрээ гоёмсог хүрээтэй томоохон хэмжээний зураг өрөөг илүү том болгож харагдуулах давуу талтай.

Арга 20: Өндөр хаалга Өндөр хаалга нь таазыг мэдэгдэхүйц томсгодог бөгөөд өрөө загварлаг, дэгжин харагдах болно